Мансүсан уулан дахь Гонмин хаан, монгол хатны бунхныг үзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 03

БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь Гонмин хаан, монгол хатны бунхныг үзэж сонирхов. Гонмин хаан нь 1341-1374 онд Корё улсын 31 дэх хаанаар суусан бөгөөд түүний монгол хатан Ванги хааны төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдаршжээ. Монгол хатныг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл Хубилайн зээ охин байсан гэдэг домог ч байдаг аж.

 

Хаан, хатны бунхныг байгалийн үзэсгэлэн бүрдсэн ууланд эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр, тэргэн дээр барьсан гэрийг дүрслэн боржин чулуугаар урлаж, жилийн 12 сарыг бэлгэдэн зургаан ширхэг хонь, зургаан барыг гэр тойруулан чулуугаар урласан байна. Хоньдыг монгол хонины хэлбэр, хэмжээг яг дуурайлган урласнаараа онцлогтой. Бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ.

 

Эдгээр бунхан нь Корё улсын сүүл үеэр баригдаж өнөөг хүртэл бүрэн бүтнээрээ хамгийн сайн хадгалагдан үлджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
icheegeed yavuuljdee(112.72.13.140) 2025 оны 03 сарын 13

Kim ir seniiach huu zaluu, elbegdorjid uneniig ni heleed yavuulj dee zailuul. ta nar shig hudlaa ardchilal yarisanshaldan humuustei yarihgui ee geed, ard tumen chin shaldan bainaa gesen bololtoi yumaa daa yanz ni. odoo ichdeg bolo bailgui dee zailuul

1  |  0
р(103.26.194.47) 2025 оны 03 сарын 13

Урьсан хүн хүлээж авахгүй байна гэдэг чинь

1  |  0
zochin(82.130.210.139) 2025 оны 03 сарын 13

yum vzex gadaadad zugaalaxaas uur xiix ajil baidaggyu yumuu erxem elbegdorjoo tusviin baaxan mungu yreed

1  |  0
kk(182.160.4.224) 2025 оны 03 сарын 13

hatan Ingun gedeg bsn

1  |  0
Top