Гэр хороололд бохир ус дахин ашиглах аргыг туршина

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Европын орнуудад нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа бохир усыг дахин ашиглах технологийг Герман мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гэр хороололд турших гэж байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай оронд ус цэвэрлэх технологи амжилттай хэрэгжвэл, цаашид манайд нэвтрүүлэх боломжтой юм. Дээрх ажлын хүрээнд зөвхөн ус шүүх технологи гэлтгүй, байгалийн нөөцийг хэрхэн зөв зүйтэй ашиглаж эхэлж байгаа талаар дэлхийн бусад орны туршлагаас судалж, хамтран ажиллах юм байна. Ер нь, дэлхий нийтэд аюултай хог хаягдлын хэрэгцээг багасгах, хог хаягдлыг дахин ашиглах хандлага давамгайлсаар байгаа.  2015 он хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд нөөцийг зохистой зарцуулах чиглэлд ахиц гарна гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

turshiltiin tuulai bolgochihiimaa

1  |  0
xxx(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ih us hergldeg ene olon altnii uurhai. uildwuuddee turshaach.

1  |  0
Top