Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Монгол банк болон арилжааны банкуудад шаардах бичиг хүргүүлжээ. Шаардах бичигт арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн хүүг нэг ижил аргачлалаар бодож тогтоох ёстой байтал хоёр өөр аргачлалаар, тухайлбал зээлийн хүүг тогтоохдоо илүү хүү авах аргачлалаар, харин хадгаламжийн хүүг тогтоохдоо бага хүү төлөх аргачлалаар бодож хэрэглэгчдийг хууран мэхэлж мөнгө хүүлдэг байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Иймээс хэрэглэгчдийг хууран мэхэлж, тэдний эрхийг зөрчиж байгаа үйлдлээ зогсоохыг банкуудаас шаардсан бөгөөд үүнд нь зохицуулалт хийхийг Монгол банкнаас шаарджээ.
Шаардлагын хариуг нэг сарын дотор Монгол банк болон арилжааны банкнаас Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд гарган өгөх юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
банк хадгаламжийн хүүг сар сараар бодож дэвтэрт сар бүрээр бичлэг хийх ёстой байлтай Гэтэл хүү гээд нэг тоо тавиад болоо Тайлбар авах гэхээр хялалзаад унадаг Өмнөх сарын хүү дараагийн сардаа үндсэн мөнгөболж ороод хүү бодогдох ёстой баймаар Гэтэл үгүй юм шиг байдаг Харин зээлд бол яг ингэж тооцдог гэж бодож байна