Амбер Миллер хэмээх бүсгүй нь найман сар гарантай жирэмсэн бөгөөд Чикаго хотноо болсон марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Тэрээр адал явдалд дуртай нэгэн гэнэ. Тэрээр ийн гүйлтийн тэмцээнд оролцсон нь эмч нарын санааг зовоож байсан хэдий ч хоёрдахь хүүгээ амжилттай тээн төрүүлжээ. Тэрээр нийт 6 цаг 25 минут орчим гүйж, марафоныг дуусгаж чадсан байна. Хувь хүнийхээ талаас амжилт гаргасан гэж байгаа ч нөхөр нь түүнийг уурласан гэнэ. Гэхдээ хүүхдээ эсэн мэнд төрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )