Талибын төлөөлөгч амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Пакистаны Талиб хөдөлгөөний нөлөө бүхий толгойлогчдын нэг Хакимулла Месуд амиа алдсан байна.

Түүнийг  АНУ-ын алсын удирдлагатай сөнөөгч онгоцоор явуулсан ажиллагааны үеэр Х.Месуд амиа алдсаныг Талиб хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм.

Хэдийгээр энэ нь Талибуудын хувьд томоохон гарз ч гэлээ Пакистаны Засгийн газар босогчидтой тохиролцоонд хүрэх бас нэгэн ахиц байж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж. Учир нь талуудын хэлэлцээрийн ширээний ард суух асуудалд Хакимулла Месуд тийм ч хүлээцтэй ханддаггүй байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top