Орхон аймгийн Баянцагаан багийн 58.25 га газарт “Эрдэнэт хивс” ХХК-ийн “Эко хивсчдийн хотхон” сүндэрлэх юм байна. Тодруулбал, 2014-2018 онд хэрэгжих төслийн хүрээнд “Эрдэнэт хивс” ХХК-ийн ажилчдын орон сууц, эко хаус, нийгмийн дэд бүтэц баригдах юм байна. Баянцагаан багийн “Шар чулуут” уулын зүүн урд энгэрт сүндэрлэх уг хотхоны төслийг “Номин констракшн” боловсруулжээ. Шинээр үүсч буй суурьшлын бүсийн 23.50 га газарт 250-350 айлын эдлэн газар бүхий амины сууц, 8.5 га газарт нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа аж ахуй, 8.5 га газарт амралт, чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн, 17.5 га газарт нийтийн орон сууц барина. Уг газарт өмнө нь төлөвлөлт хийгдээгүй байсан тул ийнхүү суурьшлын шинэ бүс байгуулахаар болсон ажээ.
Сэтгэгдэл ( 0 )