Египетийн хамгийн алдартай хаадын нэг Тутанхамуны үхлийн нууцыг тайлсан хэмээн судлаачид мэдээллээ. Тэрээр 3000 гаруй жилийн өмнө 18 эсвэл 19 настайдаа гадны нөлөөллөөс болж нас барсан ч өнөөдрийг хүртэл хэрхэн нас барсан болоод нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Анх 1922 онд булшийг нь илрүүлснээс хойш Тут хааны үхлийн шалтгааныг бусдад хорлогдсон, өвчнөөр таалал төгссөн эсвэл ослоор өөд болсон гэх олон таамгийг археологичид дэвшүүлж байсан.
Тэгвэл мэргэжлийн шинжээчид хааны шарилд виртуаль задлан хийж, дахин нягтлаад үхлийн шалтгаан нь осол байсан гэх дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, цэл залуухан эзэн хаан хоёр дугуйт морин тэрэгний уралдаанд оролцож байхдаа осолдож, толгойдоо хүнд бэртэл авсны улмаас таалал төгссөн нь илэрхий болсон гэлээ. Үүнийг батлах өөр нэгэн баталгаа нь идэр хааныг занданшуулахдаа эхлээд биеийг нь бага зэрэг шатааж, анхилам өнгө шингээх аргачлал ашигласан аж.
Энэ нь ямар нэгэн байдлаар гадны нөлөөлөлттэй таалал төгссөн хүнийг занданшуулах эртний Египетийн технологи байсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )