Египетийн Ерөнхийлөгч асан Мухамид Мурсийг шүүх хурал өчигдөр Каир хотноо эхэлж, таван сарын дараа анх удаагаа олны өмнө гарч ирсэн юм. Нээлттэй явагдсан шүүх хурлыг Египетийн төв телевиз Истар орон даяар шууд дамжуулжээ.
Уг шүүх хурлын үеэр Мухамед Мурси өөрийгөө Египетийн цор ганц Ерөнхийлөгч хэвээрээ байгаа учраас хууль бусаар шүүхгүй байхыг хүсч байна гэдгээ хэллээ. Мурси “Би бол Египетийн ард түмнээр сонгогдсон хууль ёсны анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч учир хууль бусаар хорихоо зогсоож, албан тушаалд минь буцаан томилохыг шаардаж байна” гэж хэлсэн байна. Мурсиг үг хэлсний дараа сөрөг хүчний тэргүүн Хамир, “Амаа тат, чи бол Египет орныг сөгдөн унахад нөлөөллөсөн бул хар чулуу, цаазаар авахуулахыг л хүсээгүй бол дуугүй ялаа эдлээд, төрийн хэрэгт оролцохгүй бай” хэмээн сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )