СБД-ийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад холбогдох улсын стандартын шаардлагын биелэлтийг шалгажээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор нийт 453 зөрчил илэрсэн байна.
Үүнээс 30 хувийг нь газар дээр нь арилгуулж, хүнсний бүгээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, албан тушаалтанд есөн сая 484 мянган төгрөгийн торгууль ногдуулж, нийт 10 газрын үйл ажиллагааг тур зогсоосон байна.
Сэтгэгдэл ( 0 )