Нигер улсад Улс төр нийгмийн тогтворгүй байдал үүссэнээс тэндэхийн ард иргэд эх нутгаасаа дүрэвсээр байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт аврагчид сахарын цөлөөс харангадаж үхсэн хүмүүсийн цогцосыг олж байсан бол саяхан харангадахын даваан дээр явж байсан 72 цагаачийг аварсан байна. 52 хүүхэд, 20 эмэгтэй нийлсэн хэсэг цагаачид автомашиных нь дугуй хагарснаас Сахарын цөлийг явганаар туулж байсан аж.
Хойд Африкийг эзлэн орших Сахарын цөл нь цагаачдын “Оршуулгын газар” болох нь олонтаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард 92 цагаач цөлд харангадаж үхсэн байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )