Ким Жон Ун гашуудаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

Хойд Солонгосын төв телевизээр Ким Жон Ун өнгөрсөн 10-р сард амиа алдсан далайчдад, эмгэнэл илэрхийлж, гашуудаж буй талаар мэдээлсэн юм. Тэрээр далайчдын хойчийн буяны төлөө 1 минут дуугүй байсан гэнэ. Тэрээр мөн залуу далайчид амиа алдсан явдалд харамсаж, унтаж чадаагүй тухайгаа ярьжээ.  Хойд Солонгосын армийн ажиллагааг гүйцэтгэж явсан далайчдаас суралцах их зүйл бий гэсэн юм. Эдгээр далайчид даалгавраа биелүүлэх гэж яваад амиа алдсан гэж байгаа ч яг юу болсон, хэдэн хүн байсан гэдгийг нууцалдаг аж. Тэдний дурсгалын бунхнаас харахад өнгөрсөн сарын 13-нд амиа алдсан бөгөөд хэвлэлүүд далайчдыг өрөмдлөгө хийж байгаад амиа алдсан гэж таамаглажээ. Харин Японы “NHK” суваг 30 орчим албан хаагч амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Зоригт дайчдыг оршуулах ёслолд Ким удирдагч өөрийн биеэр оролцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top