Энэ сарын 9,10-нд тэмээний баяр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

Монголын үндэсний баялаг тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдын туршлагыг солилцуулах мөн тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод, гадаадын зочид, жуулчдын сонирхлыг татах зорилгоор "Их говийн тэмээний баяр" наадмыг 2005 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ жил уг наадмыг Говь-Алтай аймагт хийхээр болжээ.

Наадмын үеэр хурдан ат, торомны уралдаан, шилмэл ингэ буур шалгаруулах, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах,  тэмээчдийн буухиа тэмцээнүүд болох бөгөөд шилдэг сүү, ноосон бүтээгдэхүүн, эдлэл хэрэглэлүүдийг шалгаруулах аж. Мөн энэ үеэр тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалын тэмцээн болох юм байна.

Говь-Алтай аймаг нь  тэмээгээрээ Өмнөговь, Баянхонгорын дараа гуравдугаарт ордог аж. Дэлхий дээр 680 гаруй мянган хос бөхтэй тэмээ байгаагийн 270 мянга нь манай улсад байдаг байна.

Говь-Алтайн тэмээчдийн өвлийн олимп гэгддэг  наймдугаар их наадам 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Говь-алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top