Нэгдүгээр зэргийн махыг нөөцлөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

Махны үнийг тогтворжуулахын  үүднээс ирэх онд  Улаан­баатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа билээ.  Энэ ажлын хүрээнд “Нөөцийн махны менежер”-ийг энэ оны есдүгээр сараас гэрээ байгуулан ажиллуулж эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд ирэх онд нийт 14 мянган тонн махны нөөц бүрдүүлж, худалдаанд гаргах юм байна. Үүнд: “Дархан мийт фүүд” ХХК нэг мянган тонн, “Эрдмийт” ХХК нэг мянган тонн, “Эи Эн Ди Эм” ХХК зургаан мянган тонн мах;  “Баатарууд тэнгэр” ХХК зургаан мянган тонн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худал­дан борлуулахаар болжээ. Ингэхдээ үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, техникийн шаардлага ханга­сан нэгдүгээр зэрэглэлийн махыг нөөцийн агуула­хад хүлээн авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top