Энэтхэг улс Өмнөд азийн орнуудаас анх удаа ангариг гариг руу хиймэл дагуулаа илгээжээ. Өнгөрсөн ням гаригийн 09.00 цагийн үед “МОМ” хэмээх сансрын хөлөг “Шрихарикота” талбайгаас хөөрч, задгай сансарт гарсан байна. Энэтхэгийн сансрын агентлагынхны мэдээлж буйгаар тус дагуул нь “Улаан нүдэн” гаригийн тойрог замд орж,туршилт шинжилгээ явуулах юм. Энэ нь тус улсын техник технологийн хөгжил дэвшил, чадварыг харуулсан явдал боллоо” хэмээн Энэтхэгийн хэвлэлд онцолжээ. Хэрэв сансрын хөлөг замдаа саатаж, гэмтэлгүй зорьсондоо хүрвэл 300 хоногийн дараа буюу ирэх оны 9-р сард ангараг гаригийн тойрог замд орох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )