Болчимгүй үйлдлээсээ болж хүний нутагт шар махтайгаа хатаагүй нь яамай даа!

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

 

Манай урд хөрш хамгийн хатуу чанга харгис хуультай улс орнуудын тоонд  багтдаг. Ер нь бол  цаазын ялаар далайлган байж олон сая хүн амыг эмх цэгцтэй барьдаг  ч гэж хэлж болно. Тус улсад жилд  яг хэдэн мянган  хүнийг цаазаар аваачдаг нь нууц байдаг ч, ихэнхи нь “цагаан тахал”-ыг хилээр зөөсөн, худалдсан, дамжуулсан хэргээр орчлонгийн тоосыг хөдөлгөх эрхээ бүр мөсөн хасуулдаг.

2009 онд Дэлхий дээр 1700 гаруй хүн цаазлагдсаны талаас илүү буюу 1000 гаруй нь БНХАУ-д гүйцэтгэгдсэн байна. 

Гэтэл энэ харгис гэмээр дэглэмтэй улс оронд хар тамхи зөөвөрлөх аймшиггүй зоригтой монгол залуус олширсон явдал бүр ч өр эмтлэх юм.

Хятадад манай улсын 53 иргэн ял эдэлж байгаа бол 92 иргэн саатуулагдан шалгуулж байна. Гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн тоо энэ жилээс харьцангуй багассан гэнэ. Энэ нь сурталчилгаа сайн хийсэнтэй холбоотой гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

Хар тамхины хэргээр 35 хүн ял эдэлж байна. Үүнээс Хонконгод найм, Бээжинд тав, Хөх хотод найм гэх мэт байгаа бол хар тамхины хэргээр цаазын ял сонссон зургаан хүн байгаа аж.

Мөн бүх насаараа хорих ялтай тав, 19.5 жилийн хорих ялтай нэг, 10-15 жилийн хорих ялтай 17, 3-7 жилийн хорих ялтай гурван иргэн ял эдэлж байна.

Харин хүний нутагт хүүрээ тавихаар цаазын ял сонсоод буй хүмүүс ч бий. Овоо босгоогүй бол шаазгай хаанаа суух вэ гэгчээр мөнгө гээч бэрдийн сэтгэл дагуулсан хуниастай цаасыг олохоор олон монгол охид залуус энэ хэрэгт хутгалдсан байдаг. Тодруулбал хэн нэгний ятгалга, гайгүй тоотой мөнгө амласнаар ходоод гэдсэндээ залгиж дамжуулагч болохоор шийдсэн нь ийнхүү харь оронд ялын тогтоол уншуулах эх үүсвэр болсон гэж болно.

Үнэндээ өлсөх гаслангүй үйх зовлонгүй монгол нутагт төрж өссөн хүн яагаад хар тамхины зөөгч болов гэдэг нь шунал эсвэл дэндүү гэнэнтэй нь холбоотой.

Муу амлаж байгаа юм биш. Өнөөдөр сурч боловсрох, ажиллаж амьдрахаар хятад гэлтгүй олон оронд монгол залуус дөрөө харшуулан одож байна. Гэтэл гай газар доороос гэгчээр муу сэтгэлтнүүд онгоцны буудал дээрээс аль гэнэн занг чинь отсоор тосдогийг алдаж гэшгисэн хүмүүс хэлэх нь бий. Тэд чухамдаа чамайг дайлж цайлж, зарим нь өнөөх хар тамхиа хэрэглүүлж олон башир аргаар эгнээндээ нэгтгэдэг гэдгийг санаарай. Гэтэл юм бүхэн төлөөстэй байдгийн гайгаар эцэст нь хүний нутгийн шүүхийн хаалга татахыг хэн байг гэхэв. Харин чи хохирсон байхад захиалагч тал буюу зальжин этгээдүүд юугаар ч хохирохгүй.

 

Харь орноос эрдэм өвөрлөхөөр одсон хүү нь  хятад нутагт  цаазын ял сонссоныг дуулбал ижий чинь  чамаас илүүтэй шар махтайгаа хатаж амьд явах хүсэлгүй болно биз ээ.

 

 Өнгөрөгч 10 сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх илрүүлжээ.

Энэхүү хэргийг үйлдсэн иргэн Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч байжээ. Тэрбээр өмнө нь хар тамхи, мансууруулах бодис зэргийг удаа дараа хилээр тээвэрлэсэн гэдгээ байцаалтын үеэр хүлээжээ.

Хамгийн хачирхалтай нь эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр Гаалийн газарт нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний хүүхэд байжээ. Эцэг нь нь эх орныхоо төлөө зүтгэж байхад хүү нь эцгийнхээ эрх мэдлийг ашиглан хар тамхи зөөвөрлөөд явж байсан аж. Одоо хэргийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Хэрэг нэгэнт ил болсон учир монгол улсын шүүхээс ял сонсох нь лавтай. Гэсэн ч энэ болчимгүй үйлдлээсээ болж хүний нутгийн шоронд гав гинжтэй өтлөөгүй нь яамай даа.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

sain shiitgeh heregtei dee

1  |  0
зочин(49.0.195.14) 2025 оны 03 сарын 13

Шуналаа дарж амьдарцгаая Монголчуудаа.

1  |  0
Top