Улаанбаатар төмөр замын даргыг сонгохоор хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Монгол Оросын Засгийн газар хоорондын хуралдаан буюу "Совет"-ын хурал эхэллээ. Уг хурлаар "Улаанбаатар төмөр зам"-ын удирдлагыг сонгох юм байна. Гэхдээ Оросын талаас ямар дарга сонгохоо шийдэх бөгөөд тэдний ээлж гэнэ. Харин манай тал олон жил ажилласан туршлагатай, салбарынхаа талаар мэдлэгтэй, төмөр замчинг сонгох бодолтой байгаа аж. Ямартай ч дээрх хурлаар "Улаанбаатар төмөр зам" -ын дарга сонгогдох нь. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд түр орлогч даргаар Г.Сэрээнэндорж ажилласан юм.  Энэхүү хурлаар "Улаанбаатар төмөр зам", "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет нэгдэл" -ийн үйл ажиллагаа, бодлогын асуудал, удирдлагын бүтцийн талаар ярилцах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.245.252) 2025 оны 03 сарын 13

Мэдээжийн төмөр замын мэргэжлийн , туршлагатай , төмөр замдаа үнэнчээр зүтгэдэг , 1 жилийн хугацаанд яаж сайн ажиллаж болдогыг харуулж чадсан Г.Сэрээнэндоржи

1  |  0
Top