ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид манай улсаад зочлоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэд "Байкал опера" нэртэй гала тоглолтоо Монголын ард түмэнд хүргэх гэж байна. Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров нар болон ДБЭТ-ын уран бүтээлчид оролцоно.
Тоглолтын хөтөлбөрт алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, А.Бородин, Гершвин, Доницетти нарын сор бүтээлүүдийн хэсгүүд багтаж байгаа бөгөөд Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучид УДБЭТ-ын симфони оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )