Швейцарийн Женев хотноо энэ сард болохоор товлосон Сирийн асуудлаар хийх энхийн чуулга уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Энэ тухай мэдээллийг НҮБ-ын Арабын холбооны төлөөлөгч өгчээ. Лахдар Брахимийн мэдээлснээр Сирийн асуудлаар хийх энхийн чуулга уулзалт хойшилсон боловч ирэх оноос өмнө дахин тов зарлах юм байна. Түүнчлэн тэрээр энэ асуудлаар ирэх 25-ны өдөр ОХУ болон АНУ-ын албаныхантай уулзах тухайгаа ч хэлсэн байна.
Сирийн асуудлыг хэлэлцэх чуулга уулзалтад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон хөрш Ливан, Йордан, Ирак, Турк улсууд багтаж байгаа аж.
Сирид хоёр жил гарангийн хугацаанд үргэлжилж буй иргэний дайны улмаас 100 мянга гаруй хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй иргэн хөрш Ливан, Йордан Турк, Ирак, Египет улсууд руу дүрвээд байна.

Сэтгэгдэл ( 0 )