2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22.00 цагийн орчимд Тоёота Кроун маркийн автомашины осол гаргаж, жолооч болон хохирогч хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлж байсан.
Тэгвэл 20-25 орчим насны хохирогч залуу нас барж бол осол гаргасан 30 орчим насны жолооч эмэгтэй ухаангүй ГССҮТ-д эмчлэгдэж байна.
Тиймээс осол гаргасан, одоогоор ухаангүй байгаа эмэгтэйг таниулах ажлыг Замын цагдаагийн газраас зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, Тоёота Кроун маркийн 20-01 УНМ улсын дугаартай автомашиныг 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр жолоодож байсан 30 орчим насны эмэгтэйг таньж мэддэг хүн байвал ЗЦГ-ын Эрүүгийн тасгийн 89113133, 96568084 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгч болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )