Цаатан хүүхдүүд Тувагийн их сургуульд үнэ төлбөргүй сурч эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Хөвсгөл аймаг ОХУ-ын Тува улстай “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг 2004 онд байгуулсан.  Үүнээс хойш Хөвсгөл аймгийн Цагааннуур сум болон ОХУ-ны улсын Тува улсад амьдарч байгаа төрөл садны холбоотой тува иргэдийг уулзуулах, харилцаа холбоо тогтоох, тува ястны хэл, соёлыг хадгалахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байна.

  Уг ажлын хүрээнд энэ оны хичээлийн жилээс эхлэн  Цагааннуур сумаас гурван оюутныг Тува улсын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулж эхлээд байгаа юм банйа. Эдгээр оюутнууд нь соёл судлал, хэл шинжлэл, урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм байна.

  Мөн Цагааннуур сумын цааны толгой, сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор 2009 онд 16 үржлийн цаа бугыг Тува улсаас авах ажлыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн ажил болсон бөгөөд ирэх 2014 онд энэ ажлыг дахин зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Olloo(103.26.194.61) 2013 оны 11 сарын 06

Ishhh, chaavaas daa..tuvagiin ih surguuli, bolovsrol gej yu bh ve dee...dooshoo orchih yum bn l daa...tsaatanguuddaa l yum bailgui dee!!

0  |  0
Top