Сүүлийн үед үр зулбуулах эм Нарантуул зах болон зарим эмийн сан, хувь хүмүүсээс худалдан авч уугаад хордсон цус алдсан, тэр ч бүү хэл үргүй болсон, амиа алдсан тохиолдол их гарч байгаа тухай сонсогдох болсон.
Хохирсон эмэгтэйчүүдийн ярьж байгаагаар уг эмийг Эрээнээс бараа зөөдөг наймаачид хулгайгаар оруулж ирж зардаг юм байна. 25 настай С уг эмийг уусан боловч үр зулбаагүй бөгөөд түүнээс хойш мартамхай болоод толгой их өвддөг болсон гэж ярьж байна.
Энэ эмний бизнесийн талаар “Монголын мэдээ” сонины энэ оны 5-р сарын дугаар дээр “Өнөөдөр” сонины 6-р сарын дугаар “Өдрийн сонин”-ы 8-р сарын дугаар болон томоохон сайтууд дээр баримттай бичээд, сурвалжлаад Нарантуул дээр зарж байгаа хүмүүсийг хүртэл зарласан байна.
Гэтэл холбогдох хууль хяналтын байгууллага болон энэ “Хятад хор”-ыг хилээр оруулаад байгаа Гаалийнхан үүн дээр яагаад арга хэмжээ авахгүй байна бэ? Дорнод аймгийн хилийн боомтоор энэ эмийг оруулж ирж жил гаруй худалдаалсан Э, Г гэх хоёр эмэгтэй: Уг боомт болон бусад боомтоор эм шалгадаг улсын байцаагч гэж ажилладаггүй боломжийг ашигласан гэжээ.
“Мизопростол”, “Окситочин” гэх Эрээний захаар зарагддаг Хятад эмийг Монголоос өөр улс авдаггүй аж. Энэ эмийг хэрэглэсэн эмэгтэйчүүд ихэнхдээ үргүй болдог юм байна. Хужаа нар Монголчуудыг хорлох, хөнөөх бодлогоор уг хорыг үйлдвэрлээд байна уу гэх асуултыг тавихад хүргэж байна. Энэхүү эмний найрлаганд ямар бодис ордог хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар Манай эрүүл мэндийн байгууллагынхан судалж, охид эмэгтэйчүүдэд ойлгуулсан уу?.

Сэтгэгдэл ( 3 )
oruulj irj baigaa naimaachdiig n horioch ee zarj baigaag n 6 orontoi toonoos deesh munguur torgo
Magnaid helee hunee bodoo
мэрэгжлийн хяналтын газар хил гаалийнхан юугаа хийцгээж байдаг хүмүүс вэ эд нарын ажил хариуцлага тооцох бол эдгээр хүмүүс хариуцах ёстой