Сонгинохайрхан дүүргийн XI хороонд хуурамч архи үйлдвэрлэж байсан этгээдийг баривчилсан байна. "Согтууруулах ундаа үйлдвэрлэж байна" гэсэн иргэдийн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад тус хороонд оршин суух 50 настай эрэгтэй Д гэгч нь "Экспорт" 0.75 литрийн архи 39 ширхэг, "Ерөөл" архи 0.5 литрийн хэмжээтэй 38 шилийг хуурамчаар үйлдвэрлэж байсныг нь илрүүлсэн байна. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтаар 77 шил архи, гурван литрийн спиртийг хураан авчээ. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )