Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав маргааш 12:00 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Хараагүй хүмүүсийн нөхөн сэргээх сургалтын төвүүдээр орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцана.
Маргааш буюу 11-р сарын 7-нд 11:00 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд Хүмүүн бичиг сонин болон Жем интернэшнл ХХК хамтран зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2013" Улсын 17-р уралдааны талаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
Маргааш буюу 11.07-ны өдөр 10 цагаас нийслэлийн Иргэний танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд/ нийслэлээс анх удаа хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлгийн хүрээнд Дүүрэг хорооны ИТХ-ын төлөөлөгчидтэй нийслэлийн удирдлагууд уулзаж, чиглэл өгнө. Тус арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцоно.
АН-ын "Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11" уулзалт маргааш Яармаг дахь төсөв хэтэрсэн төрөх эмнэлэг, архив, ахмадын сувиллын барилга дээр болно. Уулзалтад дэд сайд Г.Байгальмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар оролцоно.
"Монголын Сав баглаа боодол 2013"анхдугаар үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал 11 сарын 7 нд МҮХАҮТанхимд болно. Эрдэм шинжилгээний хурал 09.00 цагт, үзэсгэлэн 13.00 цагт нээгдэнэ.
Маргааш буюу 11 дүгээр сарын 7-ны өдөр 09-18 цагт СТӨ-нд
Монгол Улсын Шадар Сайдын санаачлагаар зохиогдож буй "Ард түмэн та-Хаан" Үндэсний форум хоёр дахь жилдээ зохиогдож байна.

Сэтгэгдэл ( 0 )