Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч өөрийгөө бууджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д өчигдөр өглөө харуулынхаа цэг дээр өөрийгөө буудсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр Увс аймгийн Сагил сумаас 2013 оны нэгдүгээр ээлж буюу тавдугаар сард цэргийн албанд татагдаж ирсэн бөгөөд сургуулийн сумаар өөрийгөө буудсан бөгөөд өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top