Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч агсан Ясир Арафатын цогцост хийсэн шинжилгээнээс цацраг идэвхит полони гэх бодис илэрсэн гэж түүний эхнэр Суха "Al Jazeera" телевизээр мэдээлжээ. Швейцарийн Лозаннагийн их сургуулийн дэргэдэх эмнэлгийн цацрагийн физикийн институтын шинжээчид Рамалла хот орших Ясир Арафатын бунхныг нээж, цогцосоос нь дээж авсан гэнэ. Ясир Арафат 2004 оны аравдугаар сарын 11-нд 75 насандаа Парисын Перси цэргийн эмнэлэгт амьсгал хураасан юм. Ясир Арафатыг хордуулж, амийг нь хөнөөсөн нь тодорхой болсон ч шинжилгээний хариутай холбоотойгоор Палестины албаныхан аль нэг улс, ямар нэгэн улстөрийн байгууллагыг буруутгасан мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. Палестины зүгээс Ясир Арафатын үхэлд Израйлийн Засгийн газрыг буруутгадаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )