Энэ жил борлогдож эхэлсэн Pebble ухаалаг цаг SDK /Программ хангамж хөгжүүлэлт/ болон IOS 7 –гийн шинэнчлэлтийн ачаар анхаарал татаж эхэллээ. Эдгээр шинэчлэлийн тусламжтайгаар таны утсанд ирсэн бүх төрлийн Notification /мэдэгдэл/ шууд таны ухаалаг цаганд давхар ирэх юм.
Анх зах зээлд гарах үед Pebble брэндийн ухаалаг цагны үйлдэл дан ганц мессеж, дуудлага, цахим шуудан зэргээр л хязгаарлагддаг байсан бол, одоо хуанли, Instagram, Twitter, facebook-т ирсэн шигэ мэдээллийг цаг алдалгүйгээр цагандаа авах боломжтой болсон байна.
Kickstarter-ийн хамгийн амжилттай төслүүдийн нэг болох Pebble нь дэлхий даяр 190,000 хувь борлогдож, олон хүний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болж чадсан гэдгээрээ онцлог юм. Мөн зах зээлд байгаа бусад өрсөлдөгч ухаалаг цагнуудаас энгийн цагтай ойролцоо загвар болон өргөн хүрээний application хөгжүүлэгчидтэй хамтарч ажилладаг нь бас нэгэн давуу тал болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )