Маргааш цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Маргаашнаас ихэнх нутгаар цасаар шуурч, эрс хүйтрэх юм байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгийн нутгаар зарим газраа найман см хүртэл зузаан цастай байгаа гэнэ. Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар цасгүй байна. Бусад нутгаар 3-7 см зузаан цастай байгаа аж. Увсын Малчинд 11, Хөвсгөлийн Хатгалд 16 см хүртэл зузаан цас тогтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top