А.Гансүх сайдад хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Ерөний сайд Н.Алтанхуяг өнөөдөр 30 минут уулзалтаа хийсэн юм. Тэрээр ярихдаа: Ирэх оны  төсөвт  цалин тэтгэврийг  нэмэгдүүлэхэд  200 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Гэхдээ юмны үнийг хөөрөгдөж, хэнд хэдэн хувиар нэмлээ гэж зарлахгүй. Тодорхой шалгууртай нэмэгдүүлнэ. МАН-ын дарга М.Энхболдтой сая уулзлаа. МАН-аас цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавина гэж байна. Ийм шаардлага тавьж болно. Гол нь үнэ өсгөх үү, Долоон буудлын Должин эмээгийн орлогыг нэмэгдүүлэх үү гэдэг нь чухал. Гэсэн юм. Харин  Зам тээврийн сайд А.Гансүх Төсвийн байнгын хорооны хуралдаанд  яамныхаа төсвийг тусад нь батлуулах талаар ярьж, маргаан өрнүүлсэн юм. “ Засгийн газар төсвөө төлөвлөж батлуулдаг болохоос нэг яам тусдаа төсөв батлуулна гэж байхгүй А.Гансүх сайдад хуулийнх нь дагуу хариуцлага тооцуулахаар болсон гэлээ.  Ерөнхий сайд хэлэхдээ хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг түүнийг л хүлээлгэнэ гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Алтанхуяг өөрөө бас хариуцлагагүй юм их хийж байгаа. Элбэгдорж Алтанхуяг хоёр Сэргэлэн суманд 300 хятад ажилчид оруулж ирээд дэмжээд ажил эхлүүлсэн байгааг юу гэж үзэж байна. Өөрөө үндэсний үйлдвэрээ дэмжих биш унагаж байгаа юмаа даа. Атамын шаарыг монголд булшлах боллоо гээд байгаа. Ард түмнийг хүн малтай нь устгах бодлого явуулаад байгааг юу гэж үзэж байна. Стандарт банкны 140сая ам доллорын асуудөлыг гээд л хэлээд байвал Элбэгдорж Алтанхуяг нараас асуух магадлах юм зөндөө байна. АН-хан болохоор эрх нь илүү болохоор яах ч үгүй л биз дээ.

1  |  0
лантуу(202.179.20.248) 2025 оны 03 сарын 13

Алтан хуяг өөрөө чадал муутай учраас бусдадаа хариуцлага тооцож чаддаггүй юм

1  |  0
Top