Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 145 иргэн гадаадын 16 оронд ял эдэлж, 252 хүн хэрэг бүртгэлийн явцад шалгагдаж байгаа ажээ.
Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газар Хятадад ял эдэлж байгаа ялтнуудаа үргэлж эргэж тойрч, шоронгийн захиргаатай хамтран соёл хүмүүжлийн ажил зохион байгуулдаг аж. Хятад дахь Монгол үндэстний өөртөө засах оронд суудгийн хувьд Хөххотын консулын газар хоёр орны хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулахын хамт Монгол иргэдийн нийгэмлэг, Оюутны холбоотойгоо нягт хамтран ажилладаг юм байна.
Өдгөө Монгол Улсын 112 000 иргэн хилийн чинадад ажиллаж сурч амьдарч байгаа ажээ. Тэднийг гамшиг осолд өртсөн, эрх нь ноцтой зөрчигдсөн болон амь насаа алдсан тохиолдолд эх оронд нь авчрах, туслах зорилготой сан байгуулж жил бүр тодорхой хэмжээний төсөв төвлөрүүлэх болсон тухай мөн үеэр мэдээлсэн юм. Өнгөрсөн жил Монгол Улс гадаадад ял эдэлж байсан 60 иргэнээ эх оронд нь авчирчээ.
Сэтгэгдэл ( 0 )