Твиттер компани өчигдрөөс эхлэн хувьцаагаа Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 26 доллараар арилжиж байсан бол өнөөдрийн байдлаар хувьцааны үнэ хоёр дахин нэмэгдэж 50 долларт хүрчээ. Фэйсбүүкийг бодвол Твиттерийн хувьцаа эхний өдрөө тогтвортой арилжигдаж мэргэжилтнүүдийн тооцоолж байснаас ашигтай ажиллаж байна.”Эрэлттэй, сонирхолтой энэхүү компани IPO-гоо ч сайтар төлөвлөж гаргасан нь харагдаж байна. Хувьцаа оруулагчид ч мөн эерэг хандлага үзүүлж байгаа нь Твиттэрийн хувьцаа үнэд хүрэхэд мөн хүргэж байна.” гэж “ ZT Wealth” компаний ахлах эдийн засагч Макс Уолфын мэдэгджээ. Твиттер сүлжээ сайтыг өдөр бүр 100 сая хүн идэвхитэй хэрэглэдэг бөгөөд 500 сая жиргээ өдөр тутам цацагддаг байна. 500 сая гаран хэрэглэгчтэй энэхүү сүлжээ сайт жилийн эхний хагаст 134 сая доллар алдсан хэдий ч хөрөнгийн зах зээлд нэвтэрснээр компаний үйл ажиллагаа сэргэнэ гэдэгт итгэлэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )