АНУ-ын иргэнийг хөнөөсөн эмэгтэйн шүүх хурал хойшлогдоно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 25 настай Ч.Баттуулыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд шүүхээр тов гараад буй. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаан хойшилно хэмээн түүний өмгөөлөгч Б.Баттогтох мэдэгдэв. Учир нь өнөөдөр өмгөөлөгчдийнхуралдаан болж байгаа ба уг хуралдаанд Ч.Баттуулын өмгөөлөгч Б.Баттогтох, К.Бауржин нар суухаар болсон байна. Иймд хурлыг хойшлуулах хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top