Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо /МХЭАХННХ/-оос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ ХК-ийг хууль зөрчиж, иргэдээс 386 нэмэлт төлбөр авч байсан гэх мэдээлэл хийгээд байгаа билээ. Олон нийтийг анхаарлыг татаад буй эл асуудалтай холбоотойгоор яг одоо Эрчим хүчний зохицуулах хороон дээр хурал болж байгаа юм.
УБЦТС компани 386 төрлийн нэмэлт төлбөр авч байсны 133-ыг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэгсэхгүй болгож, 52 төрлийн нэмэлт төлбөрийг 70 хүртэлх хувиар бууруулсан аж. Энэ асуудлаар өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр мэдээлэл хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )