МИАТ-ын экс удирдлагуудын шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

Дайны эрсдлийн дааталын сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэргээр хоёр  шатны шүүхээс ял сонсоод буй  МИАТ-ийн зарим   удирдлагуудад холбогдох хэргийн хяналтын  шатны шүүх хуралдаан  Улсын Дээд шүүхэд өнөөдөр товлогдоод байсан ч дөнгөж сая Шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ сарын 13-н хүртэл хойшлуулжээ.

Сануулахад, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль  зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан билээ.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top