Өнгөрсөн аравдугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн VII хороонд барилгын осол болж, хоёр хүн гэмтэж, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хэвлэл мэдээллээр Баянцээл компанийн барилга гэгдэж байсан ч уг хашаанд “Цаст констракшн”- н барилга барьж байна” гэсэн хаяг бичсэн байснаа осол гарч, хүний амь эрсдэнгүйт яаравчлан буулгасан гэж орчных нь хүмүүс ярьж байна. Тэгвэл энэ барилгыг “Номин зэрэглээ” компанийн захиалгаар “Цаст констракшн” компани барих гэж байсан юм байна.
Тиймээс хөдөлмөр, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйгээс хүний амь нас эрсдэхэд хүргэсэн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаад “Цаст констракшн” компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сүүлийн жилүүдэд барилгын ослоос болж цөөнгүй хүн алтан амиа алдаж, олон гэр бүлийг өнчрөл, хагацалд унагасан хэргүүд гарсан. Гэвч харамсалтай нь тэдгээрт холбогдох хүмүүс болон байгууллагад хуулийн ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй өнгөрдөг. Тэр ч бүү хэл хичээлдээ явж байгаад зуурагч машинд дарагдан амиа алдсан Б.Есүгэн охины үхэлд хэн буруутай болох талаар одоо ч эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ. Харин “Цаст констракшн”-тэй холбоотой энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол?
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )