“Ажлын байрны нээлттэй өдөрлөг” болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

Хувийн хөдөлмөрийн биржүүдийн үйлчилгээний төв цэгээс уламжлал ёсоор долоо хоног бүрийн Баасан гарагт зохион байгуулагддаг "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" болж байна. Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа нээлттэй өдөрлөгт “Таван богд фүүдс” ХХК, “Батс-Өргөө” ХХК, “Өгөөж” ХХК, “Монтуул” ХХК, “Эф Эй Икс” ХХК, “Эрдэнэ дриллинг” ХХК, “Баясах фүүдс” ХХК, “Монполимет” групп, “Зөв боломж” ХХК зэрэг аж ахуй нэгж оролцож байна. Нээлттэй өдөрлөгт ирсэн ажил хайгч иргэнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, нэг доор олон ажил олгогчтой уулзаж ажлын байртай болох боломжийг олгож байгаа аж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top