Зүүн аймгуудын нутгаар цас орно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 09

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон, Балж, Улз голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Отрын нутаг-Хэрлэнбаян орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

2013 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

Энэ сарын 11-нд баруун зүгийн нутгаар, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 12, 13-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top