Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй байгууллагуудыг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 09

Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй 184 байгууллагыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд өгчээ. Уг байгууллагуудын 47 нь төрийн өмчийнх бол 137 нь хувийн хэвшлийнх юм байна.  Энэ байгууллагууд он гарснаас хойш ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл болох нэг тэрбум 459 сая төгрөгийг төлөөгүй аж. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс эдгээр байгууллагад шимтгэлээ цаг хугацаанд нь төлөхийг сануулж, удаа дараа мэдэгдэл өгсөн ч биелүүлээгүй өдий хүрсэн тул ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.137) 2025 оны 03 сарын 13

Ажиллаад байсан аталзахирал санхүүгийн ажилтан нар санаатай юмуу санаандгүйгээр ажилтны НДШ-ийг төлөөгүй бичлэг байхгүй юм зөндөө гарч ирдэг юм байналээ Ажил хийж байгаа хэн ч байсан дэвтрээ тогтмол үзэж шалгаж байх хэрэгтэй юм байна лээ Бас цалинг чинь хөдөлмөрийн гэрээнд зааснаа өөрөөр дэвтэрт оруулж бичсэн байдаг юм байна лээ

1  |  0
Top