Хар тамхи тээвэрлэсэн залуу батлан даалтад гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 09

Өнгөрсөн сарын 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор Монгол Улсын иргэн Бадрал гэгч “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр оруулахыг завдаж саатуулагдсан юм.
Хамгийн гол нь хар там­хи оруулахыг завд­сан Бадрал нь Гаалийн Ерөн­хий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газ­рын Гаа­лийн ахлах бай­цаагчаар ажилладаг С.Нор­жин­сүрэн гэх эмэгтэйн хүү аж.

Түүнчлэн зарим эх сур­валжууд Бадралын аавыг цагдаагийн байгууллагад на­саараа ажилласан томоо­хон албан тушаалтан гэд­гийг ч хэлж байв.

Бадрал нь дээрх үйлд­лийн улмаас саа­туулагдах арга хэм­жээ авагдаад бай­сан ч маш хурдан батлан даалтад гарсан байна. Энэ нь өндөр албан тушаалтай гэгдэх эцэг нь нөлөөлсөн гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.11.195.29) 2025 оны 03 сарын 13

hudlaa medee tugeehee bolioch ee.

1  |  0
ssssss(103.11.195.31) 2025 оны 03 сарын 13

Nuguu huuli shudarga gedeg n ene vv? jiriin hvmvvs bol nasaaraa suuna daa.

1  |  0
zochin (84.0.93.9) 2025 оны 03 сарын 13

gaalin tom dargiin xuu gesen tegeed l batlan daaltad garch bgaan,uur xun bsan bol yag daa,mgl ylsiin xyyli iim l bgaan

1  |  0
Top