Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт өнгөрсөн сарын 18-нд А – Jet компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. А- Jet компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэгний энэ удаагийн нислэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Учир нь нислэгийг зохион байгуулсан этгээд холбогдох газруудаас ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд ИНЕГ-ын албан эх сурвалж “хаашаа хөөрснийг мэдэхгүй” гэсэн мэдээллийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаанд осол болсон өдөр өгч байжээ. Иймд Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Иргэний нисэхийн ерөнхий газар, А- Jet компани, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтэст тус тус “Дархан цаазат газарт онгоц зөвшөөрөлгүйгээр нисгэсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох” тухай албан тоот хүргүүлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 6 )
Tuilshirax yamaa naadaxaa toriin ondorloguud nisex ued tavij baix nx yasan ym sayaxan anx udaa tiishee nissen ymu urd nx zondoo l zochid toloologchid toriin tomchuud ochdog baisan arai ted zovshooroltei baisan gex ym bish biz dee esvel xuuramch bichig gargaad irex ymu ted xezee ch zovshoorol avch baigaagui xuulx tegsh uilchilex estoi ter toriin tomchuudiig zochid toloologchidtei nx adilxan barij baitsaax xeregtei bitgii yalgavralaad uldeegeerei
Tiimee
ан хийж бгаад доогуур ниссэн юмаа.Тусгай хамгаалалттай газарт борчууд орж болохгүй, баячууд орж болдог газар бхгүй юу