Налайхын нүүрсний хувийн уурхайд 2 жилийн дотор 51 хүн амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 10

“Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөр, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгүүд бичил уурхайн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар Хөдөлмөрийн яам, ХАБЭА-н Үндэсний хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран бичил уурхайчдын 2 өдрийн сургалтыг 21 аймаг, Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 45 ажилтныг хамруулан явуулжээ.

 

 Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гол зорилтуудын нэг бол байнгын тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүн бүрийг үйлдвэрлэлийн осолд өртөхгүй байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Сүүлийн үед бичил уурхай эрхлэгчид үйлдвэрлэлийн осолд өртөх, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй нөхцөлд ажиллах, мэргэжлээс шалтгаалсан өвчинтэй болох, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл хэрэглэхгүй байх, уурхайн аюулгүй ажиллагааны нарийн технолгийн горимыг мөрдөхгүй байх тохиолдол байсаар байна. Тухайлбал, Налайхын нүүрсний хувийн уурхайд 2010-2012 оны байдлаар  51 хүн амь насаа алдсан байна.

 

 Тиймэээс орон нутагт хууль эрх зүйн дагуу бичил уурхай эрхлэж буй иргэдтэй хэрхэн ажиллах, бүртгэлжүүлэх, тэдэнд  ХАБЭА-н мэдлэг олгох, үйлдвэрлэлийн осолд өртөхгүй, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьчилан сэргийлэх арга барилд сургах, дадлага чадвар олгож, Хөдөлмөрийн хэлтсийн ХАБЭА-н болон орон нутагт ажлын байр бий болгох, албан бус хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилнууд ямар асуудал дээр анхаарч юу хийх талаар арга зүйн зөвлөмж чиглэл өгөхөд сургалтын зорилго оршиж байна.

 

 Сургалтыг хөдөлмөрийн болон ХАБЭА-н хууль эрх зүйн орчин, шинэчлэл, ХАБЭА-н менежмент, онцгой байдлын менежмент, бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн асуудал гэсэн сэдвүүдээр явуулж байна. Сургалтанд Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газр, Уул уурхайн аврах алба, зарим уул уурхайн томоохон компаний ХАБЭА-н албаны ажилтнууд оролцож, холбогдох мэдээллүүдийг өгч, ярилцлага хийж, багаар ажиллаж байгаа юм.

 

 Сургалтын төгсгөлд ДЦС-IY төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, арга туршлага, үйл ажиллагаатай танилцуулж, тус үйлдвэрийн ХАБЭА-н ажилтнууд тодорхой мэдээлэл өгөх юм байна.

 

 Иргэд бичил уурхай эрхлэх, өөртөө ажлын байр бий болгох асуудал 1990-ээд оны дунд үеэс монголын нийгэмд шинээр үүсч, үндсэндээ 20-иод жил болж байна. Энэ хугацаанд бичил уурхай эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар төр, төрийн бус байгууллагаас  багагүй зүйлийг хийж ирсэн. Энэ оны 5-р сард ХАБЭА-н Үндэсний хорооны дэргэд Бичил уурхайн ХАБЭА-н дэд хороо байгуулагдан ажиллаж, энэ сургалтыг хийхэд оролцов. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batka(202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

arail bishee yaj iim bj boljiinaa

1  |  0
hudlaa shaa(180.149.98.42) 2025 оны 03 сарын 13

bitii ingej hudlaa shaajii ldata narbitii hudlaa shaaa 51 ch geh shig bitii hudlaa shaaaaaaaaa

1  |  0
Top