Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн 39 настай эрэгтэй М-ийн эзэмшлийн "Ланд 80" машины хаалгыг нь эвдэлж 50 сая төгрөг хулгайд алджээ. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шалгаж байгаа аж. Машинаа камерийн хяналтгүй газар тавьж, дээрээс нь овор ихтэй эд зүйлээ хүний нүдэнд ил харагдахуйц тавьснаас иймэрхүү төрлийн хулгай их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )