Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

Монгол Улсын Ерөнхий сайд Дундговь аймагт ажиллана.


-УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

-Үндэсний статистикийн хорооны байранд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын 2013 оны эхний 10 сарын мэдээллийн хэвлэлийн бага хурал болно.

-12:30 Монгол Ньюс мэдээллийн төвд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Салхиар дуулагч" Монгол Туургатны Хөөмийн Анхдугаар Уралдааны талаар хэвлэлийн бага хурал болно.

-"Эзэнт гүрний туульс" номын зохиогч С.Эрдэнэболд 11 цагт ном унших дуртай хүүхдүүдтэй уулзана.

-"ШАР НУНТГИЙН ТАРЧЛААН" анхны "Пантомимо-Хэвлэлийн хурал" 11 цагт МАХН-ын байранд болно. Монгол Улсын Засгийн газар Францын Засгийн газартай Ураны гэрээ-д гарын үсэг зурсныг эсэргүүцэж МАХН-ын залуучууд уг хурлыг хийж байгаа аж.

-11 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд "Ар Монголыг устгах төлөвлөгөө" номын зохиогч халдлагад өртсөн талаар мэдээлэл хийнэ.

-Монгол Улсад Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан (PAGE) Ногоон Эдийн Засгийн төлөөх Түншлэлийн төлөвлөлтийн болон Үндэсний чадавхийг хөгжүүлэх сургалт семинар өнөөдөр эхэлнэ.

-"Монголын Хэрэглээний Боловсрол" төвөөс Дэлхийн 70 гаруй орнуудад 26 хэл дээр 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Олон Улсын Байгууллагын Албан Ёсны Төлөөлөгчийн Газар Улаанбаатарт нээгдсэн талаар, Төр Засаг нь боловсролд асар их мөнгө зарцуулж байгаа боловч хүн амын мэдлэг боловсрол дулимаг байгаагийн шалтгаан, Монголын хүүхдүүдийг хэрхэн өөрсдөө мэдлэг олж авах хүсэл тэмүүлэлтэй болгох вэ зэрэг асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн байранд 11 цагт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top