Өнөөдөр Дундговь аймгийн замын нээлт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

   Дундговь аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай замын нээлт өнөөдөр  болно.  Энэ онд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгийг нийслэлтэй холбосон нийт 1600 км авто зам тавих юм. Одоогийн байдлаар Баянхонгор, Дорноговь аймгийн замын  ажил дуусгавар болж, хүлээлгэн өгөөд байгаа. Харин Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил дуусаагүй байгаа аж. Ирэх онд Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгийг хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top