Монголын сайхан бичигтэн уралдааны бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

 "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны бүртгэл эхэлсэн бөгөөд энэ сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Ерөнхий боловсролын сургуулийн 1-7, 8-10, 11 дүгээр анги болон оюутан, насанд хүрэгчид, монгол бичгийн мэргэжлийн багш нар, уран бичлэг, бичвэрийн бус бүтээл гэсэн төрлөөр зохион байгуулагдаж байгаа аж. Монголын сайхан бичигтнүүдийг ирэх оны нэгдүгээр сард шалгаруулахаар төлөвлөсөн байна. Мэргэжлийн багш болон уран бичлэгийн төрлийн тэргүүн байрын эздийг гадаадад аялах эрхийн бичгээр шагнах бол 11 дүгээр ангийн төрөлд бүтээл нь шилдгээр шалгарсан дөрвөн сурагч МУИС, МУБИС-д үнэ төлбөргүй суралцах эрх гардах юм. Бусад төрлийн тэргүүн байрын эздийг 200.000 төгрөгөөр урамшуулах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top