О.Магнай: Намайг ална гэсэн VS Х.Ариунболд: Би ална гэж хэлээгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

ШӨХТГ-аас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон дэлгүүр худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж, нилээдгүй зөрчлийг илрүүлээд байгаа. Өнгөрсөн хугацаанд Мобикомын  дараа төлбөрт үйлчилгээнд зөрчил илэрч шуугиан тариад байсан бол энэ удаа  О.Магнай дарга “Номин”, “Миний сүлжээ” дэлгүүрүүдийн зөрчлийг илрүүлсэнээ  танилцуулсан юм.

 

 

 Хяналт шалгалтын явцад тус дэлгүүрүүд нь харилцагчдад ялгавартай ханддаг, мөн төлбөр шимтгэл нэрийн дор хувь тооцож авдаг, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг нь илэрсэн байна. ШӨХТГ-аас энэхүү алдаагаа арилгах шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арилгаагүй байгаа гэнэ. О.Магнай дарга: Эдгээр сүлжээ дэлгүүрүүд өөрсдийнхөө давамгай байдлыг ашиглаад үндэсний үйлдвэрлэгчдэд хамгийн том дарамтыг бий болгож байна” гэсэн юм. Ингээд “Номин холдинг” компанийг 1 тэрбум 100 сая төгрөг, “Миний сүлжээ” дэлгүүрийг 450 сая төгрөгөөр торгосон юм байна.

 

Мөн өнгөрсөн есдүгээр сард “Жаст” болон “Магнай трейд” компаниуд үнээ 50 төгрөгөөр нэмээд дараа нь шаардлага хүргүүлж үнээ буулгасан билээ. ШӨХТГ-т шатахууныг дур мэдэн үнээ нэмдэг асуудалд хариуцлага тооцох тухай олон удаа санал гомдол ирсэний үндсэнд мөн хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалт хийсний үндсэнд “Магнай трейд”-ийг 2,3 тэрбум, "Жаст ойл" ХХК 940 сая төгрөгөөр  торгосон байна. Эдгээр компаниуд торгуулиа төлөх хэрэгтэйг мөн сануулсан юм.

 

О.Магнай:  Энэ торгуулийн сургаар “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболд над руу  залгаж дарамтлаад, Миний ажлын  өрөөнд орж ирээд ална гэж сүрдүүлсэн.  Би энэ талаар  Чингэлтэй дүүргийн цагдаагийн  хэлтэст  хандана гэдгээ  сэтгүүлчдэд хэлсэн юм.

 

Уг асуудлыг ярьж,  “Номин”, “Миний сүлжээ” дэлгүүрүүдэд хийсэн хяналт шалгалтыг танилцуулж байхад гаднаас  “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболд орж ирсэн юм.  Х.Ариунболд хэлэхдээ:  Би О.Магнай даргын өрөөнд орсон. Ямар ч үндэслэлгүй, шүүхийн тогтоол  гараагүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах буруу биз дээ. О.Магнай дарга манай дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн ямар үнэтэй байдгийг мэдэхгүй хэрнээ ингэж ярих нь буруу, бид бүхэн бараа бүтээгдэхүүний үнийг хамгийн доод үнээр өгдөг. Харин төрийн байгууллагаас биднийг дэмжихийн оронд 450 сая төгрөгөөр торгоно гэдэг асуудлыг бид бүхэн хүлээж авах боломжгүй хуулийн байгууллагад хандана” гэсэн юм. Мөн тэрээр О.Магнай даргыг  “Амьдрал мэдэхгүй хүүхэлдэй” энэ хийсэн шалгалт нь үндэслэлгүй, бензиний үнэ нэмэгдэхэд арга хэмжээ авсан гэсэн ч ямар ч үр дүнгүй байгаа хэмээн хэлсэн юм.

Мөн  О.Магнай даргыг өрөө рүү нь орж ална хэмээн сүрдүүлсэн гэх асуудлыг тодруулахад “Би ална гэж яриагүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arman(202.179.29.162) 2025 оны 03 сарын 13

USAUL CHAMAIG DEMJIJ BNA

1  |  0
arman(202.179.29.162) 2025 оны 03 сарын 13

МАГНАЙ АЖИЛААЛ ХИЙЖ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ҮГ ДУУГАРЧ БНА МИНИЙ ДЭЛГҮҮРИЙН ТЭР НӨХӨР ИЧИХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН САНАЛАА ХЭЛЭЭРЭЙ

1  |  0
usaul(99.71.210.62) 2025 оны 03 сарын 13

ene 2 delgyyriin tuhai dandaa zorchil bohir zabaan jindee hyrdeggyi geed l gardag sh dee torgoh n zob monopol bolchihson durakuudiig

1  |  0
Цогзолмаа(112.72.13.127) 2025 оны 03 сарын 13

Салаавч үзүүлсэн гээд шоронд хийдэг АН нь ална гэсэн гээд цаазаар авах байлгүй.

1  |  0
Top