Галын бурхантай Нарантуулын “Сандуйн жүд” оршвой

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

Нарантуул зах 11 дүгээр сарын 9-ний Бямба гаригийн үдэш ахин шатаж, 20 түрээслэгчийн бараагаар дабль тахил өргөлөө. Төрийн ордонд галын тахилга, түмний захад галын хохирол болсоор байна. Ордонд болсон тахилгад бөөн шүүмжлэлийн эцэст энэ жилээс эхлэн эмэгтэйчүүд оролцсон бол захад гарсан түймэр хүйсээр ялгахгүй хохироодог. Тайландын Ерөнхий сайд Ийнглак Шинаватра монгол эмэгтэйчүүдээс түрүүлж гал тахилгад оролцсон анхны бүсгүй хүн билээ. Тай эмэгтэй орж болж байхад бид яагаад болдоггүй юм бэ гэснээр монгол бүсгүйчүүд эх орондоо болж буй гал тахилгад зочноор уригдаж эхлээд байна. Гал тахилгын зорилго, хэлбэр орчин үеэ даган, үндэсний хэлбэр, капиталист агуулгатай хөгжиж байгаа бөгөөд түүхий эдийн үнийг бирж дээр өсгөх, гэрээ контракт бүтээх зэрэг арга ажиллагааг төрийн сайд удирдан тэнгэр заяа дуудах акцыг Монголд төдийгүй Америкийн газар нутагт зохион байгуулж байна.

Нарантуулын дараагийн гал хүний амь хохироосон...Илүү ихийг энд дарж

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top