Өвөрхангай аймгийн сумдыг цахилгаанаар хангана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

Өвөрхангай аймгийн төв болон бусад сумдыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дэд станцуудыг барьж байна. Тухайлбал, Баян-Өндөр сумын 0.22 кВт-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар, Бат-Өлзий суманд нэг, Гучин-Ус суманд гурван дэд станц барьж, 600 м шугамын засвар үйлчилгээ, Есөнзүйл суманд хоёр дэд станцын засвар, Сант суманд 5.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэн, Төгрөг суманд нэг дэд станц барьж, Хужирт суманд нэг дэд станц, 1.5 шугам шинээр тавих, Хархорин суманд гурван дэд станц, 1.2 км цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барих ажлуудыг тус тус гүйцэтгэжээ.

Мөн Баруунбаян-Улаан, Баянгол, Есөнзүйл, Богд, Нарийнтээл, Сант, Тарагт, Төгрөг, Хайрхандулаан, Хужирт сумдад тус бүр нэг, Арвайхээр суманд дөрвөн аваарын дизель станцыг ашиглах боломжтой гэсэн судалгаа гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top