Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

-11 цагт ССАЖЯ-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монголын Үндэсний Археологийн музей байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.

-12:00 цагаас Ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах тэдэнд тулгамдаад байгаа асуудлуудыг зохих түвшинд хүргэж цогцоор шийдвэрлүүлэх талаар Монголын ахмадын холбооноос мэдээлэл хийнэ.

-МХЕГ дээр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагийн Ерөнхий захирал Им Сын Об тэргүүтэй төлөөлөгчид ажиллана. Ирэх онд хоёр байгууллагын хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурна. Мөн МХЕГ-т бэлэглэж буй Сургалтын автобусыг хүлээлгэн өгнө. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын тогтолцоо сэдвээр лекц уншина.

-Монгол Улсад Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан (PAGE) Ногоон Эдийн Засгийн төлөөх Түншлэлийн төлөвлөлтийн болон Үндэсний чадавхийг хөгжүүлэх сургалт семинар НҮБ-ын байранд 09:00 цагт эхэлнэ.

- Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км зам, Налайх-Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 км зам, Налайх -Зуун мод чиглэлийн 25 км замууд ашиглалтанд орж байна. Замуудын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд-Н.Алтанхуяг, Зам, тээврийн яамны  А.Гансүх нар оролцох болно.

-11 цагаас "МОНЦАМЭ" агентлагт мэдээлэлтэй. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулиас шинэ сургууль барих газраа эрх мэдэлтнүүдэд алдаж сурагч багш нар хохирч байгаа тухай мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top