Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд өрх бүрээс санал авч байгаа юм байна. Уг санал асуулгийн дүнг гаргажээ. Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй Ажлын хэсгийн мэдээллээр 152 хорооны 64 мянга гаруй саналын хуудаснаас 58394 саналыг авсан байна. Бусдыг нь хүчингүйд тооцжээ.
Иргэдийн 41 хувь нь цэцэрлэг барих хүсэлтээ илэрхийлсэн нь санал асуулгын дүнд дээгүүр байр эзэлжээ. Гэр хорооллын, орон сууцны өрх гэсэн хоёр хувилбартайгаар саналын хуудас тараасан.
Гэр хорооллынхны 40.9 хувь нь цэвэр, бохир усны шугам хангамж хэрэгтэйг сануулсан бол, орон сууцанд амьдардаг өрхийн 40.9 хувь нь нэгдсэн гараж, авто зогсоол хэрэгтэй гэсэн санал өгчээ.
Мөн гэр хорооллын өрхийн 45.5 хувь нь гэрэлтүүлэг, орон сууцныхны 44.1 хувь нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Нийслэлийн бүх хороон дахь хэлэлцүүлгийг өнөөдөр дуусгаж, дүнг нэгтгэх аж. Үүний дүнд хамгийн олон санал авсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрэмбэлэн жагсааж, нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд оруулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )