Далай ламын эвшээлт

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

Төвдийн оюун санааны болон улс төрийн тэргүүн хэдий ч нутгаасаа гараад 54 жилийг үдэж байгаа 14 дүгээр  Далай ламыг Монголчууд ихэд хүндэлдэг билээ. 1935 онд Төвдийн өмнөд хэсэгт орших Тактер суурингийн  жирийн нэг дундаж айлд мэндэлсэн хүү өдгөөгийн 14 дүгээр  Далай лам байжээ.

 

Хагас зуун жилийн турш эх орондоо эргэн очих эрхгүй яваа ч, эх дэлхийн хүмүүс  даяар олноороо энэрэн нигүүлсэнгүй сэтгэлийг эрхэмлэж, бие биенээ хүндлэн хайрлаж, эв нэгдэлийг бий болгох учиртайг номлосоор яваа билээ. Энэ их хүмүүний сургаал номлолыг олон Монголчууд хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. Түүнийг хүндэлдэг.

 

Тиймээс ч Далай ламтай холбоотой мэдээлэлд анхаарал хандуулахдаа татгалздаггүй. Тэгвэл энэ хүндтэй хүний нэгэн сонирхолтой зургийг танд хүргэж байна. Даян дэлхийн хүмүүсийн сайн сайхны төлөө оюунаа чилээдэг тэрээр нэгэн лекцийнхээ үеэр нойр нь ихэд хүрч, эвшээж байгаад гэрэл зурагчны дуранд өртсөн нь энэ бололтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top